ГХЯ: 400 орчим Монгол иргэнийг БНХАУ-аас нэгдсэн журмаар авчирна

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусын тухай ээлжит мэдээллийг хийлээ. ДЭМБ-ын сүүлийн үеийн статистикийн мэдээллээр Хубэй мужид 24 цагийн хугацаанд ковид 19 вирусийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол 3977, нас баралт 127, эдгэрэлт 1194-өөр тус тус нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64.627 болсон.
Түүнчлэн БНХАУ-д 400 орчим Монгол иргэн байгааг зохион байгуулалттайгаар татаж эхлэнэ. Голомтоос ирсэн иргэдийг ирсэн даруй тусгаарлаж, 14 хоног орчим хөл хорионд байлгаж хянах аж.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаас ажиллаж байна.
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутнаас хоёр удаагийн лабораторийн шинжилгээг авахад хариу нь сөрөг гарсан. Тэдгээр оюутны 14 хоногийн хорио цээрийн хугацаа дуусч байгаа тул маргааш /2020.02.15/-д ар гэрт нь буцаах аж.
Мөн хил хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсантай холбоотойгоор хүнсний өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхгүй болохыг албаныхан хэллээ. Харин тахиа, гахай, өндөг экпортлохыг хориглосон.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу гаа хийгээд Хятад дэмий тэнээд лалрууд вэ? Халдварт өвчин авахаас айдаггүй гарууд юм уу?
Маш хатуу хяналтан дор тусгаарах хэрэгтэй. Ер нь хэлж сануулаад өчнөөн хугацаа өнгарч байхад иншээд байгаа нөхдүүдэд зөрчлийн тухай, нийтийн эрүүл мэндийг эсрэг хор хохирол учруулах нөхцөлд хүргэж болзошгүй в үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж торгуудь шийтгэл ноогдуулах хэрэгтэй
Хятад нөхөртөнгүүд 30 хоног нь дуусаад их ирнэ дээ.1р хавьтагчид.орж ирээд буудал энэ тэр хэсээд явчина.үнэн лайтай
zaaval avchirah hereg bdgiimuu
Хятадаас нэг ч хүнсний зүйл бүү ав.
Нууц үе нь 21 хоног шүү дээ
Замын үүдээр 2талаас нэвтрээд нэвтрүүлээд байгаа юмбиш үү! Хэзээ хууль нь хууль, дэглэм журам нь амьрал дээр цаасан дээр бичсэн шигээ буух улс вэ!Худлаа л шаагаад, хуцаад байх юм.
Үхлийн тахал гэж ойлгох ухаан байна уу. Нэг л ороод ирвэл та нар ингэж худал амлаж, хэлбэр үзүүлж харагдаарай. Улс үндэстэн мѳхѳх аюул нүүрлэгэ шүү!