НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийж байгаа юм. Тухайн мэдээллээр иргэдийг хөл хорионы хугацаанд аль болох олон нийтийн газраар явалгүй, хувийн ариун цэврийг сахихыг дахин онцлов.

ЭМЯ-ны зүгээр титэм вирусийн болзошгүй нөхцөл байдалд бэлдэх үүднээс цэргийн эмнэлэг, улсын хоёрдугаар төв эмнэлэг, хувийн хэвшлийн зарим эмнэлгийн орыг бэлдэж байна. Мөн шаардлагатай эм тариаг боломжтой хэмжээгээр нөөцөлж байгаа тухайгаа онцолсон юм. Баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эмнэлгүүд, түргэн тусламжийн төвүүд ажиллана.

Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл 

Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийж байсан. Дэлхий дахин болон БНСУ-ын байдлыг харахад нэлээн дөхөмтэй судалгаа байна гэж үзэж байна" гэв. 

Харин салбар яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

"Улсын Онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээллийг шуурхай өгч ажиллаж байна. УОК-ын хурал таван удаа болсон бөгөөд коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг батлуулсан. Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох, 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг аваад байна. Мөн хилийн боомтуудад авах арга хэмжээ, иргэдээ гадаад улсаас авчрах зэрэг арга хэмжээг аваад байна. 

Байнгын хороо, Засгийн газар, УИХ-ын чуулганаар гадаад улсуудын нөхцөл байдлын мэдээллийг өгч, авах сургамжийн талаар ярилцсан. Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гарсан. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button