Нийгмийн

ФОТО : Нийслэл болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг ХААЛАА

Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

Иймд иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас 21 аймаг болон нийслэл хотоос гарах уулзвар, гарц бүхий 51 цэгт  хяналт шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

27 нь ажлын өдөр биздээ. Хотод ажилтай хүмүүс хөдөөнөөс 26 нд хотод орж болохгүйнээдээ. Ямар зохицуулалт байна ? юм дуулсан хүн байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button