Нийгмийн

Тэгү хотоос ирсэн зургаан солонгос, 18 монгол иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн /2020.02.23/ КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ. 

Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад авсан байна.

Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүлжээ. БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн өвчлөл, тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсаас ирж байгаа монгол иргэд иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Солонгос Японы нислэгээ хаагаач ээ

Зочин
Зочин

Онгоцоор халдварын голомтноос ирэгсдийг оруулаад монголдоо байгаа халдваргүй иргэдийг хот руу оруулдаггүй нь сонин

Зочин
Зочин

үхсэн балуугаа хийгээд голомтноос онгоцоор вирус зөөж авчраад байгаа юмбэ
худлаа хуцалдаал дотроо хөл хорио цээр тогтоогоод байдаг хил хаа

Зочин
Зочин

Солонгос, Японы нислэгээ болиулаачээ. Үхэж байсан юмнууд зориуд ирж хорлож байгаа биз.

Тэгү Дүрвэгсэд
Тэгү Дүрвэгсэд

Тэгүгээс ирсэн 6 Солонгос чинь илүү бнуу? 3 сая Монголчууд илүү юу? Тэгүсээс ирсээн Монголд оруулахгүйээ гээд Явуулчих Ухаан Алга уу? Тэй?

Зочин
Зочин

ХИЛЭЭ ХААГАА Ч

Холбоотой мэдээ

Back to top button