НИЙГЭМ
ТАНИЛЦ: “COVID-19” халдвараас сэргийлэх хүрээнд гаргасан УОК-ын шийдвэрүүд

Өнөөдрийн /2020.02.26/ Улсын Онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Xот хоорондын зорчигч тээвэр, онгоц галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл бүрэн хязгаарлана.
- Орон нутгийн бүх нислэгийг гуравдугаар сарын 3-ний 08.00 цаг хүртэл зогсооно.
- Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3 хүртэл сунгана.
- Монгол-БНСУ хоорондын бүх нислэгийг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал зогсооно.
- Монгол-Япон хоорондын нислэгийг энэ сарын 28-наас гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсооно.
- Төрийн албан хаагчид гадаадад зорчих, томилолтоор явахыг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсооно.
- БНСУ-ын иргэд болон \тус улсаас ирж байгаа зорчигчдыг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 30 хүртэл хилээр нэвтрүүлэхгүй.
- “COVID-19” халдварын талаар худал мэдээлэл тараасан, эрсдэлтэй улс орноос ирэхдээ мэдээллээ буруу өгсөн, шаардлага биелүүлээгүй иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bhjhbbjh