НИЙГЭМ

"Маргааш нийслэл рүү нэвтрэх иргэн бүрийн халууныг үзнэ"

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зам тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 06.00 цаг хүртэл хориод буй. Харин хөдөлгөөний хорио тавигдмагц 40 мянга гаруй иргэн, 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтэрнэ гэдэг тоон судалгаа гарсан.

Иймд замын хөдөлгөөний ачаалал үүсэх, эмх замбараагүй байдал бий болох эрсдэлийг тооцож авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Чимэдбат хэвлэлүүдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр,

"Зөрчих хөдөлгөөн нээгдсэнээр замын ачаалал нэмэгдэнэ. Иймд цагдаагийн албан хаагчид 98 цэгт хяналт, шалгалт хийж ажиллана. Замын хөдөлгөөнийг бичлэгээр баримтжуулна, орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигч байршуулна.

Хяналтын цэг бүр дээр 15-20 хүний бүрэлдэхүүнтэй, эрүүл мэндийн байгууллага болоод Мал эмнэлгийн газар, цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн баг ажиллана. Иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ халууныг нь үзэж, асуумж бөглүүлнэ” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монголчууд
монголчууд

Хөөдөөнөө 5-15 хүртэл байж байх ёстой байсан юм тархай хөдөлгөөн хорьсон нь дээр шүү алдвал бүгд л дуусна

Холбоотой мэдээ

Back to top button