Google, Twitter-ийн ажилчид ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАНА
Өнгөрсөн долоо хоногт Цюрих хотноо Google-ийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсний дараа байгууллагын зүгээс аюулгүй байдлыг бодож, гэрээсээ ажиллахаар болжээ.
Түүнчлэн Twitter, Coinbase компанийн зарим ажилчид коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн мөн эл шийдвэрийг дагасан аж. Харин Facebook компанийн хувьд ажилчдыгаа ажлын байран дээрээ зочин урихыг байхыг хүссэн байна.
Ирландын Дублин хот дахь Google-ийн Европ дахь төв оффисийн нэг ажилтнаас ханиадны шинж тэмдэг илэрсний дараа 8000 ажилтан өнөөдрөөс эхлэн энэ долоо хоногт гэрээсээ ажиллахаар болжээ.
Twitter компани мөн л олон улсад ажиллаж буй 5000 ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвлөжээ. Мөн албан томилолтуудаа цуцалж, гүйцэтгэх захирал Жэк Дорси энэ сард Америкийн Остин хотод болох SXSW фестивальд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
О.ЭНЭРЭЛ














