НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Ч.Улаан: Будаа, элсэн чихэр, ургамлын тосны татварыг тэглэнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Засгийн хуралдаанаар яригдсан хүнсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Дэлхий даяар “COVID-19” хурдацтай тархаж байгаа энэ үед экспорт, импортын харилцаа хязгаарлагдаж байна. Энэ нөхцөлд иргэддээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, үнийн хөөрөгдөлгүй хангах асуудал Засгийн газрын анхаарлыг татаж байна. Мах, гурилын хувьд, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Харин 100 хувийн импортоор авдаг бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг нэмэх зорилгоор, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо” гэв.

УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг батлах хүртэл хүнсний бүтээгдэхүүн импортлогчдыг татвараас чөлөөлж байгаа аж.

Мөн “COVID-19” халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ. 

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button