НИЙГЭМ

Музейд гэрээсээ зочлох боломжтой боллоо

"Зориг сан” , "Швейцарын Хөгжлийн Агентлаг”-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд” төслийг санаачлан, хэрэгжүүлж байна.

Тус залуус хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийн санааг олсон байна.

“Гэрээсээ Музейд” төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтаж байна. Та бүхэн төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, UB.LIFE сайтаас хүлээн авч сонирхох боломжтой.

Мөн өнөөдөр болж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 18-нд Улаанбаатар хотын музейд 18 цагаас “Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Онлайн хэлэлцүүлгийг gogo.mn сайтаар шууд дамжуулна. Хэлэлцүүлэгт Гэрээсээ музейд төслийн багийн гишүүд, UB COMEDY клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг, музей судлаач, ажилтнууд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button