Нийгмийн

Ч.Уранхолбоо: “Хүн болж төрснийх ном бичиж үлдээ” гэсэн бурхны сургаалиар бүтээлээ бичлээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, влог хөтлөгч, уран бүтээлч гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр бүсгүй хүний амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, гэр бүл төлөвлөлтийг хэрхэн зөв хийх цаашлаад ирээдүйн ээж нар, залуу хосуудын амьдралд хэрэгтэй олон мэдээ мэдээллийг багтаасан “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй номоо Философийн ухааны доктор Г.Уянга, Б.Нарантунгалаг нарын хамт бичжээ.

Номын өмнөтгөлд Зууны манлай дуучин, Гавъяат жүжигчин Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар мялаалга үгсийг бичсэн байна. Тус номын нээлт өнөөдөр 15:30 цагаас “Гэгээнтэн” цогцолборт болох аж. Тэрээр номынхоо тухай:

“Хүн болж төрснийх хүүхэд өсгөж хүмүүжүүл, мод ургуул, ном бичиж үлдээ гэсэн бурхны сургаалыг сэтгэлдээ тээн өөрсдийн туршлага болон судалж мэдсэн зүйлсээ оюундаа тунгаан хоёр найзынхаа хамт уг бүтээлийг бичлээ.

Бидний хувьд улс орны хөгжлийн гол цөм нь гэр бүл, гэр бүлийн үндэс нь ээжүүд байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс бүсгүйчүүддээ хандан гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа өөртөө ямар шаардлага тавих, аз жаргалаа хэрхэн олох талаар энэ номдоо өгүүлсэн” гэсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Баяр хүргэе. Чамд нэг зүйл хэлмээр байна. Чи ер нь ямар замаар яаж явахаа мэдэхгүй байгаа юм уу даа. Болж өгвөл ёстой тэнгэрээс буугаад ирсэн суутан болох гээд л. Наад өдрийн тэмдэглэлийг бүх л өөрсдинй зүрх сэтгэлдээ биччихсэн байдаг юм.а

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button