Нийгмийн

”Чингис хаан банкны 45 хэрэглэгч 11 тэрбум орчим төгрөгийг авч чадахгүй байна”

"Чингис хаан” банкны харилцагч, хохирогчдын холбооноос өнөөдөр /2020.05.18/-нд Монголбанканд шаардлага хүргүүллээ. Шаардлага хүргүүлэх болсон учир нь, "Чингис хаан” банк 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч, аж ахуйн нэгж, иргэдийг хохироож байхад Монголбанкнаас дорвитой арга хэмжээ аваагүй гэв. Энэ тухай тус банкны хадгаламж эзэмшигч Г.Пүрэвдорж:

"Чингис хаан банк 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тайлагнасныг Монголбанкнаас зөвшөөрч цахим хуудаст байршуулсан учир харилцагчид энэ тайланд итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банканд байршуулсан. Энэ нь харилцагчид болон харилцах хохирох үндэс болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хяналтын үйл ажиллагаа муу байснаас худлаа тайлан гарсан бөгөөд энэ нь Монголбанк есдүгээр сард тус банканд хянан шалгагчийг ажиллуулж эхэлснээр нотлогдсон.

Манай холбоонд одоогийн байдлаар 45 гишүүн бүртгэлтэй байна. Эдгээр гишүүдийн авч чадахгүй байгаа мөнгө нь 11 тэрбум төгрөг юм. Үүнээс гадна холбоонд бүртгүүлж амжаагүй олон хүн бий. Тэднийг хэр их хэмжээний мөнгөөр хохирч байгааг мэдэхгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-18 16:17

Эдийн засгийн цагдаад хандаач !

Хохирогч
Хохирогч
2021-04-02 20:27

Хохирогчдын холбоотой яаж холбогдох уу?

Холбоотой мэдээ

Back to top button