НИЙГЭМ

САЙХАН ЖИШИГ: CU сонсголын бэрхшээлтэй иргэнийг ажилд авчээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орно гэдэг том даваа байдаг. Тэр тусмаа үйлчилгээний салбарт бүр ч хэцүү. Тэгвэл CU сонсголын бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан нь олны талархлыг ихэд хүлээв.

Энэ талаар “Cheggy Gandbol” гэдэг хаягтай нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр “Ёо аймаар гоё, би бүүр зөндөө баяртай байна. Tnx #CU үнсье

Өчигдөр шоколадсаад яг үхэх гээд хууль зүйн яамны урд байдаг СU орж шоколад авав.

Бичүүлэх гээд кассан дээр очоод сайн байна уу энэ тэр гэсэн дуугардаггүй ээ. Би ч дотроо тэр охиныг ууртай л байгаа юм байхдаа гэж бодоод өнгөрөв.

Кассчин охин миний авсан шоколадыг хариулт мөнгөтэй хамт өглөө. Тэр үед би дэлгэцний өмнө байгаа бичгийг олж харав.

... Шууд дохиогоор мэндлээд, бичиг харсангүй уучлаарай гээд ойр зуур юм ярилцаж байгаад гарч ирлээ.

Бид бүгдээрээ л ижилхэн хүн төрөлхтөн, олон төрлийн, өөр өөр өнгийн цэцэг байдаг шиг бид яг л тийм. Зарим нэг нь над шиг хар, зарим нь цагаан, шар, өндөр, нам, өргөн, бүдүүн, сонсдог, сонсдоггүй, хардаггүй, хэлтэй, хэлгүй ....

Миний хувьд эдгээр хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэх дургүй.

Харин ч хэлтэй хэдий ч харилцааны бэрхшээлтэй өчнөөн олон хүн байдаг шд. Сонсдог хэрнээ чихгүй дөмб оргидог, хэлээд ойлгодгүй, хардаг ч уншдаггүй, ажилдаггүй, хөгжих гэж хичээж байгаа хүнийг тамын тогооруугаа татаж чангааж байнга орон дотроосоо шүүмжлээд хэвтэж байдаг тэр хүмүүс бол жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй.

Энэ охин бидэнтэй л адилхан хүн. Бид бүгд тэгш эрхтэй. Тэднийг хамгаалж байгаа нэрийдлээр цоожтой хаалганы цаана байнга гэрт хорьж байхаар бид л энийг нь ойлгоод жооооохон л дэмжээд нийгэмд ингээд олноор нь оруулаад ирвэл бидний амьдралд бас нэг өөр өнгө нэмэгдэнэ. Амьдралыг бүүр илүү өнгөлөг болгоцгооё.

Гадны улс оронд яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан яаралтай тохиолдолд эмч, цагдаа дуудах тусгай дүрст болон текст бичих үйлчилгээнээс авахуулаад тэдэнд чиглэсэн зөндөө олон сонирхолтой үйлчилгээнүүд байдаг юм билээ. Манай Монгол бас тийм болчихвол гоё доо тийм ээ” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10157463733889952&set=a.10151453769994952&type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button