НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин 5-50 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голын усны 10-40 см нэмэгджээ.

Мөн Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрний дагуу болон Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин 5-50 см нэмэгджээ. Өчигдөөс Туул гол Улаанбаатар хот орчим, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button