ДЭЛХИЙ

БНХАУ өөрийн хилийн цэргүүдэд гардан тулааны техник заалгаж эхэлжээ

Энэтхэг, Хятадын дундах хилийн маргаантай бүсэд цэргүүд мөргөлдөөн гарч, Энэтхэгийн 76 цэрэг бэртэж, гэмтсэн гэсэн бол Хятадын тал хохирлын тоо баримтаа зарлаагүй байгаа юм. Зургаадугаар сарын 15-ны өдөр Хималайн уулсын Галваны хөндий гэдэг газарт гарсан уг мөргөлдөөн нь хоёр улсын дунд сүүлийн 50 жилд гараагүй том тулгаралт байв.

Тэгвэл саяхан Хятадын тал хилийн цэргүүдэд гардан тулааны техник заалгахаар мэргэжилтнүүдийг илгээсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал “Enbo Fight Club” холимог тулааны клубын 20 мэргэжилтнийг Хятадын засгийн газар Төвдийн Лхас хотод ажиллуулахаар илгээсэн байна.Тэдний зорилгын талаар албан ёсны хэвлэлүүд мэдээлээгүй ч Хималайн хилийн цэргүүдэд гардан тулааны арга  техник заах зорилготой гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button