Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Ж.Ганбаатар гишүүн “Камдер” ХХК-ийнхаа 38 байрыг НОСК-д ШАХЖЭЭ

Шадар сайд асан Ө.Энхтүвшиний санаачилгаар цар тахалтай тэмцэж буй төрийн албан хаагчдад зориулсан “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөр хэрэгжиж буй. Үүний хүрээнд батламж гардсан эхний ээлжийн иргэд НОСК ХК-тай гэрээ байгуулж, санал болгосон орон сууцуудаас нь сонголтоо хийсэн.

Тайлбар өгөхөд, НОСК ХК барилгын компаниудтай хамтран ажиллаж, нэр бүхий хэд хэдэн орон сууцыг худалдаж авсан юм. Харин батламж гардсан төрийн албан хаагчид тэдгээр орон сууцуудуудаас нь сонголт хийх журмаар энэхүү хөтөлбөр хэрэгжинэ. Энэ тухай бид “СУРВАЛЖИЛГА: НОСК ХК батламжаар молигоддог, гологдол орон сууцны ШАХААНЫ ЛАНГУУ болсон уу” контентоор бичиж байв.


Тэгвэл эхний ээлжийн төрийн албан хаагчдад санал болгосон орон сууцуудынх нь жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувь эзэмшдэг компанийн орон сууц багтаж байна.

Тодруулбал: “Камдер” ХХК компанийн барьсан “Оргил 22” нэртэй орон сууцын 3-5-р давхар болон 6-9-р давхрын нийт 38 байрыг НОСК ХК худалдаж авчээ. Харин үүнийгээ төрийн албан хаагчдад өмнөх өгүүлбэрт дурдсан давхар харгалзан нэг метр квадратыг нь 890.000 болон 1.990.000 төгрөгөөр санал болгосон юм.

Харин “Камдер” ХХК нь 2007 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй компани юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ.

Тус компанийн хувьд барилга угсралт, массаж, гоо сайхны үйлчилгээ, гадаад худалдаа болон бичиг хэргийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг байна. Ж.Ганбаатар гишүүн УИХ-д нэр дэвшихдээ мэдүүлсэн ХОМ-тээ "Камдер”-г дурдсан бөгөөд тэр компанийн 62 хувийг эзэмшдэг аж.

Бид энэхүү нийтлэлдээ ямар нэг буруутгах, гүтгэх ашиг сонирхол агуулаагүй бөгөөд УБЕГ-ын газрын нээлттэй мэдээллийн санг шүүж, мэдээллийг баталгаажуулсан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 30, 2020 09:34

Ovoo gaigyi hvn gej bodson umsan

Зочин
Зочин
7 сар 30, 2020 10:06

АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭРЭЭ ТҮРЭЭ БАРЬВАЛ ЯАДАГ БИЛЭЭ

Иргэн
Иргэн
7 сар 30, 2020 10:58

Буруу нь юу гэж харин ч хямдхан бгаа юм биш үү.

Зочин
Зочин
7 сар 30, 2020 11:02

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА БАЯНСЭЛЭНГИЙГ ЯАЛАА. АДИЛХАН Л ХАНДАХ ХЭРЭГТЭЙДЭЭ

Зочин
Зочин
7 сар 30, 2020 11:37

Энэ хүнийг гайгүй хүн гэж бодож явсан. Гэтэл төрийн �##�бан хаагчдыг яаж дарамт�##�ж хууль зөрчихийг шаарддагыг нь мэдсэнээс хойш дургүй хүрдэг болсон.

???
???
7 сар 30, 2020 12:56
Reply to  Зочин

Хүрэлсүх энэ нэг дэмий амьтныг л гишүүнд дэвших эрх олгоцон юм даа

Зочин
Зочин
7 сар 30, 2020 12:09

хүүе ээ, яагаад болохгүй гэж. Ийм хямдхан байр олдохгүй л байна ш дээ

123
123
7 сар 30, 2020 12:53

Төрийн �##�быг дандаа үзэн ядаж ш�##�г�##�т хийлээ гэхэд заав�##� урьдчилан мэдэгдэж байх ёстой гэх хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарсан дэлгүүр хоршоог нь ш�##�гахаар нээг их айлгаж ичээлээ гэх мэтээр гуцахыг нь яанаа ямар 16-17 охин биш

Орк
Орк
7 сар 30, 2020 14:44

Ийм л новшнууд ш дээ

Зочин
Зочин
7 сар 30, 2020 16:39

Өгдөг газар нь төрийн �##�ба өгөөд яллаач ! Номтойбаяр, өөр хэн ч билээ ял авсан адилхан үзэх хэрэгтэй.

авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА
авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА
7 сар 30, 2020 16:52

ГАЙХАХГҮЙ байна. БАЯН хүн ийм ажил хийх гэж УИХ д орж байГАА. нэг ИХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН БОЛОВЧ ГОЛ АЖЛАА МАРТАХГҮЙ ДЭЭ.

Иргэн
Иргэн
7 сар 30, 2020 16:55

За хөөрхий эртнээс хуйв�##�даж хийсэн ажил байна Энхтүвшин . Ганбаатар хоёрын цар тах�##� д�##�имдуулж хийсэн ажил төрийн �##�бан хаагчдад хайртайдаа биш хэдэн төгрөг цохих арга. Ингэх л гэж ИХГишүүн болох гэж үхэн хатан зүтгээд байгаа юмдаа.

Zochin
Zochin
7 сар 30, 2020 17:04

hulgailj bgaa hvn bna

Zochin
Zochin
7 сар 30, 2020 21:04

Gemgyi tsarailsan hanaj tsaddaggyi shunaliin tulam he'd naslana gej daaj davahsgyi ih hurungu huraadaga baina aa

зочин
зочин
7 сар 31, 2020 04:43

энэ хөгийн амьтан өөрийнхөө гүйлгээгүй бизнесээ өргөжүүлэх гэж үхэн хатан зүтгээд хөрөнгө мөнгөө хаясан юм чинь эргээд хэд нуг�##�ж олж авах нь зөв ш дээ тэнэг Баянголчуудыг тархидана ш дээ хохь чинь ээ з�##�ьтай өвгөнд з�##�ьдуулсан ард түмэн хо

Дорж
Дорж
7 сар 31, 2020 21:07

Төрийн , хувийн хэвшлийн ажил хутг�##�дахаар ийм юм болж байгаа юм . Иймд тэднийг төрийн ажил руу оруулах хэрэггүй юм . Энэ бол ардчилсан , зах зээлийн эдийн засгийн замаар хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудын түүхийн сургамж

Дорж
Дорж
7 сар 31, 2020 21:25

Үнэхээр хямдхан юм байна шүү дээ .
Надад боломж олдсон бол би энэ орон сууцнаас л сонгох юм байна .

Холбоотой мэдээ

Back to top button