УЛС ТӨР

Сангийн яамны ТНБД-ын өрөө рүү нэвтрэхийг завдаад баригдсан этгээд “БИ ТАГНУУЛЧ” гэж мэдүүлжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилийн турш хууль бусаар тагнуулж, чагнуулсан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргаад нэлээд удаж буй. Уг гомдлын дагуу Прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарган, хоёр ч удаа саатуулах ажиллагаа зохион байгуулах замаар мөрдөн шалгаж буй.

Хөшигний ард тагнуулж чагнуулсан, тусгай ажиллагаанд хууль бусаар өртсөн гэх асуудал ихээр яригддаг боловч эцэслэн тогтоогддоггүй. Энэ төрлийн асуудлаар олон хүн айдастай явдаг ч ил гаргаж хэлдэггүй хачин тогтолцоо манай улсад бий. Мөнхүү зарим тохиолдолд Тагнуулын байгууллагын нэрийг барих, тусгай албад өөрсдийгөө илчлэхээс татгалзах зэрэг олон хүндрэлтэй асуудлууд үүсч, мэдээллийг олон нийтээс нууж өнгөрүүлэх нь ч бий.

-СААТУУЛАГДАХ ҮЕДЭЭ “БИ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Тухайлахад, Сангийн яаман дээр саяхан нэг хачирхалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сангийн яамны ТНБД С.Наранцогтын албан өрөө рүү 2020 оны долдугаар сарын .23-24-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед ...этгээд нэвтрэхийг завдаж, үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр баригдах үедээ “Би тагнуулын  үйл ажиллагаа гүйцэтгэж байна” гэж мэдүүлжээ.

Сангийн яамны ТБНД-ын өрөөнд нэвтэрхийг завдсан этгээд нь Төрийн тусгайд ажилладаг, тус байгууллагад  /яаманд/ хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нэгэн байжээ. Түүнийг коридорын камерт бичигдсэн дүрсийн дагуу илрүүлсэн аж. Мөнхүү эх сурвалжууд “Гартаа чагнах төхөөрөмж барьж явсан” гэх мэдээлэл өгч буй нь анхаарал татав. Гэвч зарим албан эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэснийг тодотгоё.

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА “БИДЭНД ХАМААРАЛГҮЙ” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Мэдээж шөнө дөлөөр Төрийн тусгайгийн ажилтан Сангийн яамны өндөр албан тушаалтны өрөө рүү нэвтрэхийг завдаж байгаад баригдахдаа “Би тагнуулын үйл ажиллагаа гүйцэтгэх зорилготой байсан” гэхээр нэлээдгүй сандрал үүссэн бололтой. Тэр даруй уг ажилтанг саатуулж,Тагнуулын байгууллагаас тодруулга авсан гэнэ.

Тагнуулын байгууллагаас зүгээс Бидэнд энэ хүн огтоос хамааралгүй. Ийм төрлийн ажиллагаа Сангийн яаман дээр зохион байгуулахаар төлөвлөөгүй. Бидний нэрийг барьсан байна” гэх утгаар эрс үгүйсгэсэн хариулт өгчээ. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад ч тэр өнөөх ажилтныг Тагнуулын байгууллагад хамааралтай гэх сэдэл олдоогүй байна.

ХУЛГАЙЧ УУ, ТАГНУУЛЧ УУ. ЭСВЭЛ ЗОРИУД БАРИГДСАН УУ

Ингэснээр хулгайн сэдлээр өрөөнд нэвтрэхийг завдсан гэж үзээд, саатуулах үйл ажиллагааг зогсоож, түүнийг сулласан байна. Харин Төрийн тусгайгаас уг ажилтнаа хэрхсэн, ямар намтар түүхтэй хүн байсан зэрэг мэдээлэл бидэнд олдсонгүй.

Энд олон эргэлзээтэй асуудлууд үүсч байна. Тухайлбал, хулгайн сэдлээр нэвтэрсэн бол яагаад тухайн этгээдийн биед хулгайлсан байж болох ямар ч эд зүйл байгаагүй вэ. Тагнуул байлаа гэж бодоход коридорын камерт өртөх хэмжээнд манай тусгай албад болхи ажиллана гэж үү. Чагнах төхөөрөмж барьж явсан нь үнэн үү, худал уу. Эсвэл зориудаар баригдаж, “Би тагнуул” гэж хэлэх зорилготой байв уу гэхчлэн олон эргэлзээтэй асуулт урган гарч буй.

Хөшигний ард уг асуудал маш “Серьёзный” байдлаар яригдаж, хэсэгтээ л улстөрчид нэгнийгээ хардсан гэх. Өнөөг хүртэл тагнуулч биш байсан гэдэгт итгэхгүй суугаа хүмүүс өчнөөн. Уг хэрэг гарснаас хойш яг сарын дараа Б.Гэрэл ТЕГ-ын даргын ажлаа өгч, шинэ удирдлагын баг томилогдсон юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
9 сар 7, 2020 08:20

Амар юм болжээ хамгахл�##�т хийдэг хүн нь чагнах төхөарөмж тавих гээд явж бсан гэсэн үгүү

Иргэн
Иргэн
9 сар 7, 2020 08:35

тагнуул баригддаг юм байх даа

Zochin
Zochin
9 сар 7, 2020 08:48

Зориудын л юм биш үү. Ийм тэнэг юм гэж юу байдгийн. ХаХа

munkh
munkh
9 сар 7, 2020 14:44
Reply to  Zochin

Ene narantsogt bol jinxene xylgaich. bvx tenderees mungu nexdeg. uguxgvi bol shireen doogyyraa avaad xiichixdeg. xeden sar ch asyydal shiidexgvi darg chaddag syrmag xylgaich.

гатнуул
гатнуул
9 сар 7, 2020 09:13

эд нар зориуд баригдаж тогложээ ха ха

irgen
irgen
9 сар 7, 2020 09:26

Uildel deeree barigdsan bol hulgaich l bn shd hahaha

Зочин
Зочин
9 сар 7, 2020 10:40

улстөрчид хоорондоо үзэлцээд, нэгнээ чадах гэж тэгсэн биз. Адиа тагнуулч вэ яасан

М
М
9 сар 7, 2020 11:42

Тагнуул ч юм билүү ямар хурдан ч хулгай гэж дүгнэдэг юм

mgl emegtei
mgl emegtei
9 сар 7, 2020 11:51

Honshoortoi tagnuulch gej biahaa bolijee, barigdaad ehnii ug n guitsetgeh ajilaa tailagnaj bai gej surgadag bolson yum bishyy ha ha,

Зочин
Зочин
9 сар 7, 2020 12:40

хулгайч гэж итгэхэд хэцүү. Тэгээд чагнах төхөөрөмж барихд явж бхйсан бүүр аюултай.

Жолооч
Жолооч
9 сар 7, 2020 15:52

шинэ удирдлага нь чанг�##�аасай тагнуулыг. Нөгөө гадны иргэн дээрэмдэж байгаад баригдсан асуудлаа бас ингээд дарчихсан уу

Saran
Saran
9 сар 7, 2020 18:28
Reply to  Жолооч

Ouynerdeniig tagnasan bol gomdoliin daguu buruutai etgeeded ni hariutslaga tsootsooch

Олд
Олд
9 сар 7, 2020 21:30

Чагнах төхөөрөмж гэдэг нь бариад явж байдаг том эд байдаг байхнээ

Зочин
Зочин
9 сар 7, 2020 22:29

хүүкийн 1 ийм арга барилаар бүгд ажилдаг болжээ тэнэгүүд нь тэгээд итгээд л сонгоод байх юм дах

d
d
9 сар 8, 2020 10:17

Нохойн баас шиг гаруудаар гүйцэтгэх ажил хийлгэдэг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button