ДЭЛХИЙ

19 бөх нь халдвар авсан Таманой дэвжээнийхэн энэ сарын тэмцээнийг алгасна

Японы сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн энэ ням гарагт эхлэх товтой. Тэгвэл уг тэмцээнийг Таманой дэвжээний сүмочид бүгд алгасах болсон талаар Сүмогийн холбоо нь зарласан байна.

Учир нь тус дэвжээний 19 бөх нь шинэ төрлийн коронавирусийн халдвар аваад буй. Тэднээс 12 нь эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй бол долоод нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

Сүмогийн дэвжээнээс коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарсаар буй бөгөөд тавдугаар сард 28 настай сүмоч халдварын улмаас нас барсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button