Нийгмийн

Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 цэргийн шарилыг БНХАУ-д хүлээлгэн өглөө

Хятад улс Солонгосын дайнд амь үрэгдсэн 100 гаруй цэргүүдийн шарилыг хүлээн авах хүндэтгэлийн ёслолыг ням гарагт /2020.08.27/ зохион байгуулав.

117 цэргийн албан хаагчийн шарилыг ачсан PLA Air Force Y-20 нисэх онгоц БНСУ-ын Сөүл хотын Инчон олон улсын нисэх буудлаас ням гарагт 11:20 минутад хөөрч Хятадын зүүн хойд Ляонин мужийн нийслэл Шэньян хотын Таоксянь олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид болон дайнд оролцсон ахмад дайчид тус онгоцыг тосчээ. Онгоц газардсаны дараа шарил бүхий модон авснуудыг төрийн далбаагаар ороон, эх нутагт нутаглуулахаар хөдөлсөн юм.

Шарил хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг шууд дамжуулсан үндэсний телевизийн CGTN сувгийн мэдээлснээр Хятад улс Өмнөд Солонгосоос цэргүүдийнхээ шарилыг эх нутагт нь авчрахын тулд эх орондоо үйлдвэрлэсэн Y-20 онгоцыг анх удаа ашигласан гэнэ. Эл онгоцыг Хятадын агаарын хилээр нэвтэрсний дараа J-11B загварын хоёр сөнөөгч онгоцоор хамгаалуулжээ.

Амь үрэгдэгсдийг Өмнөд Солонгосоос буцаан авчрах ажил 2014 оноос хойш долоо дахь удаагаа явагдаж байгаа юм.

1950-1953 онуудад үргэлжилж, Солонгосын хойгийг хуваахад хүргэсэн Солонгосын дайн нь түүхэн дэх хамгийн олон хүний ​​амиа алдсан дайн юм. 5 сая хүн амь үрэгдсэний талаас илүү хувь нь энгийн иргэд байсан юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг дайнд Хятадын Ардын армийн сайн дурын 360,000 цэрэг амь үрэгдэн, шархадсан гэж байгаа ч, бодит тоо үүнээс хавьгүй өндөр гэх таамаг бий.

Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээллэснээр өнгөрсөн онд Хойд ба Өмнөд Солонгосын хоорондох цэрэггүй бүсийн доторх байлдааны талбар болох Арроуэд Риджээс Хятадын 103 цэргийн шарилыг ухаж гаргажээ.

Эх сурвалж: https://www.scmp.com/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button