Б.Мөнгөнтуул гавьяат Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч боллоо

Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хүрээнд шатрын дасгалжуулагчийн онлайн семинар есдүгээр сарын 25-27-нд болов. Монголын шатрын холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо, Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцлоо.

Тэрбээр шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer – FT/ цолны болзол хангалаа. Уг семинарыг Дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны Ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирджээ.
Дашрамд дурьдахад 2020 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Зүүн ази болон Номхон далайн орнуудын хүрээнд явагдсан Дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер А.Энхтуул оролцож, шалгалтаа амжилттай өгснөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer – FT/ цолтой болсон юм.