Нийгмийн

Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсэж цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.  

Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 м/с хүртэл ширүүсжээ.

Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 м/с, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 м/с хүртэл хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт 3, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт 5, Өмнөговь аймагт 3, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button