УЛС ТӨР
НИТХ-ын анхдугаар хуралдааныг Р.Дагва УДИРДАНА

НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийнэ. Хуралдаан 11:00 цагт товлогдсон ба анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгох юм.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан.
Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдан явуулах ёстой. Үүн дагуу өнөөдрийн хуралдааныг Р.Дагва удирдан явуулах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.