Сурвалжилга, Нийтлэл

“Facebook” компани дэлхийн хэвлэл мэдээллийн 56 байгууллагаас “EGUUR.MN” сайтыг онцоллоо

Цар тахлын үед эдийн засгийн хямралтай нүүр тулсан ч ажлын байраа хадгалж, ажил үүргээ гүйцэтгэсээр буй дэлхийн хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах “Splice Media” төсөл амжилттай хэрэгжлээ. Тус төсөл “Facebook Journalism Project”-ын дэмжлэгтэйгээр хийгдсэн юм.

Уг төсөлд дэлхийн тэр дундаа Азийн 25 орны 163  хэвлэл, мэдээллийн байгууллага хүсэлтээ явуулснаас 56 нь сонгогдсон. Үүнд “Сэтгүүл зүйн инновац Хөгжлийн Нэст төв” ТББ-ын зөвлөмжтэйгээр Eguur.mn сайт Монголын улсын төлөөлөл болж багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Төслийн хүрээнд эдгээр 56 редакц цар тахал ард түмний аж амьдралд хэрхэн нөлөө үзүүлснийг өөр, өөрсдийнхөө өнцгөөр сурвалжилсан юм.

Харин “Facebook” компани дээрх 56 редакцын бэлтгэсэн контентуудтай танилцаж, хэвлэл мэдээллийн таван байгууллагыг онцолжээ. Эдгээрийн дунд “Eguur.mn” сайт багтсан төдийгүй бидний бэлтгэсэн хоёр сурвалжилга онцлогдсоныг уншигчиддаа дуулгахад таатай байна.


“Facebook” компаниас гаргасан нийтлэлд “Eguur.mn” сайтын тухай:

Хил нь хаагдсан монголчуудын амьдралыг “Eguur.mn” дэлгэв

“Splice Lights On” сангийн төсөлд Монголын хараат бус мэдээ, мэдээллийн сайт “Eguur.mn” шалгарсан. Тэд чухал сэдвийг мэдрэн шинэ арга хэлбэрийг туршиж, цар тахлын үед гэртээ харьж чадахгүй байгаа 10.000 монголчуудын тухай хийгээд Замын-Үүд хотод хүнд нөхцөлд орсон 2.000 жолоочийн амьдралыг сурвалжилсан юм. Хил хаагдсанаар тэдгээр жолоочид, тэдний ар гэрийн амьдрал бүрэн доройтсон байв.

“Логоо” ХХК-ийн эрхлэн гаргадаг “Eguur.mn” сайтын эрхлэгч Жарантайн Мядагбадам “Уг төсөлд хамрагдсан явдал манай редакцад гайхалтай урам зориг өглөө” хэмээсэн юм. Түүнчлэн, “Мэдээний урсгал ЭМЯ-наас зарладаг 11.00 цагийн хэвлэлийн хурлын хүрээнд баригдаж байсан. Бид шинэ өнцөг, шинэ характер, дуу хоолойг энэ урсгал дунд оруулж ирэхийг гол болгон ажилласан. “Сэтгүүл зүйн инновац Хөгжлийн Нэст төв” ТББ болон “Facebook Journalism Project”, “Splice Media”-гийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэсэн байна” хэмээн онцолжээ.

“Facebook” компани онцолсон хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд:

  • Пакистаны “The Current” мэдээллийн сайт, Карачи ядуусын дүүрэгт махран ажиллаж буй эмч нарын өдрүүдээр бэлтгэсэн видео контентоор
  • Индонезийн “Magdalene” мэдээллийн сайт, цар тахлын үед хүчирхийлэл, гэр бүл салалтын золиос болж буй эмэгтэйчүүдийг амьдралыг харуулсан сурвалжилгаараа
  • Мьянмарын “Khonumthung” медиа групп коронавирус дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш багш, сурагчдад тулгарсан боловсролын сэдвийг хөндсөн сурвалжилгаараа
  • Малайзын “WTM Today” хэвлэл, гэртээ хөл хорионд орсон компьютер тоглоомд донтсон хүмүүсийн өдөр хоногуудыг дэлгэсэн сурвалжилгаараа тус тус багтжээ.

"Facebook” компанийн нийтлэлтэй ЭНД дарж танилцана уу.


Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн орон зай, өнгө төрхөө тодорхойлсон “Eguur.mn” сайт “Эгүүр”-ийн сэдэв”, “Үйлдвэрлэгч”, “Z үеийн дуу хоолой”, “Нэг сэтгүүлч-хоёр зочин”, “Эгэл бус амьдрал”, “Улс төрийн халуун сэдвүүд” зэрэг тогтмол нэрийн контентуудаараа уншигчдынхаа талархлыг хүлээсэн. Үүний сацуу шинэ тутам хөгжиж буй подкаст, видео мэдээлэл, сонгодог жүжгийн булангуудыг хөтлөн явуулж байна.

“Eguur.mn” сайт хэвлэлийн зах зээл дээрх аль нэг холбоо, эвсэлд нэгдэлгүйгээр бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай редацки нэг жил гаруйн хугацаанд олон улсын алекса судалгааны дүнгээр Монголын өндөр хандалт бүхий 10 сайтад багтаж, олон нийтийн сүлжээнд эрэлттэй мэдээллийн хэрэгслээр нэрлэгдэх болсон.

Цөөн хүн амтай, хэвлэлийн зах зээл нь хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид салбарынхаа эзэн байж, зарчимтай, хүнлэг, хувийн хэвшлээ дээдэлсэн сэтгүүлзүйг төлөвшүүлэх нь хамгаас чухал. Ийм чухал, сорилтын гэмээр цаг үед Eguur.mn сайт мэргэжлийн ёс зүйн зарчмаа барин ажиллахыг эрхэмлэж байна.

“EGUUR.MN” САЙТЫН РЕДАКЦ


“ЭГҮҮР”-ИЙН СЭДЭВ: Гадаадад гацсан иргэдээ гачлангүй татахыг хүлээсэн 10.600 ЗҮРХ

“Eguur.mn” сайт “ЭГҮҮР”-ийн СЭДЭВ” цуврал контентынхоо ээлжит дугаарт эл сэдвийг онцоллоо...Коронавирусийн халдварын улмаас харийн оронд гацсан монголчуудын амьдрал хугацаа алдах тусам хэцүүдсээр. “Бие муутай, нялх хүүхэдтэй, зайлшгүй шаардлагатай хүмүүс нь эхлээд эх орон руугаа буцаг” гээд эхэндээ тайван, хүлээцтэй хандсан тэдний тэсвэр алдарсаар, байдал улам дордсоор.

Бүтнээр ЭНД дарж уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүдийн 2000-аад жолоочийн ажил нам зогсжээ

...Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг урд хилээ хоёрдугаар сарын 1-нд хаасан. Түүнээс хойш Замын-Үүд сумынхан хил хэзээ нээгдэх бол хэмээн харуулдан, тодорхой шийдвэр гарахыг хүлээж сууна...Тиймээс бид энэ удаа коронавирусийн халдвар Замын-Үүдийн ачаа тээврийн салбарт хэрхэн нөлөөлж буйг онцоллоо.

Бүтнээр ЭНД дарж уншина уу.


ЭНЭ ТУХАЙ ӨМНӨХ МЭДЭЭ: “Eguur.mn” сайт “Splice media” төсөлд Монголоос анх удаа шалгарч, амжилттай хэрэгжүүлэв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-29 09:19

Найдвартай мэдээллээр тогтмол, шуурхай хангаж байдагт маш их баярладаг шүү, амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-10-29 11:58
Reply to  Зочин

Хэл найруулга, бичгийн хувьд тийм сайн биш шүү. Дундаас дооших. Сайжруулах шаардлагатай.

Crystal JSPH
Crystal JSPH
2020-10-29 18:55

Танай хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Бас түмэнд түгээх түүчээ мэдээллийн ЭХ нь байх болтугай гэж ерөөхийн ялдамд ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье ..

Холбоотой мэдээ

Back to top button