НИЙГЭМ

Хөл хорионы үеэр PC тоглоомын газар ажиллаж байсныг илрүүлжээ

Засгийн газрын тогтоолоор улс даяар тав хоногийн Бүх нийтийн бэлэн байдал тогтоод буй. Энэ үеэр хэвлэл мэдээлэл, хүнс тээвэр тэргүүтэй хэдэн салбараас бусад салбарын ААН, байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж буй.

Тэгвэл өчигдөр /2020.11.12/ оройн цагаар цахим тоглоомын газар ажиллуулж, тэнд 10 гарй хүн бөөгнөрөл  үүсгэн тоглож байсныг цагдаагийн байгууллаа илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.

Хатуу хөл хорио хэмээн тодотгогдоод буй энэ таван өдөрт иргэд хүнсээ цуглуулахаас бусдаар онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг УОК-оос анхааруулж байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button