НИЙГЭМ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг талийгаачийн ар гэрээс уучлалт гуйжээ

Зүрхний өвчтэй байсан нэгэн иргэн энэ сарын 13-нд Хөвсгөл аймгшийн нэгэн иргэн аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн коридорт харамсалтайгаар нас баржээ.

Долоо, 14 настай хоёр хүүхдээ гэртээ цоожлон байж Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн ч эмч нарын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлын улмаас эмнэлгийн тусламж авч чадаагүй. Эхнэр нь эмч нараас олон удаа гүйн, эмнэлгийн тусламж үзүүлэхийг гуйсан ч татгалзсан гэнэ.

Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлсэн. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгээс дараах тайлбарыг гаргажээ.

 Тус тайлбарт “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгээс тайлбар хүргүүлэх тухай.

2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тавигдсан иргэн И-ийн нийтэлсэн гомдлыг Чанарын алба хүлээн авч, удирдлагын багийн хурлаар хэлэлцэн, эмнэлгийн удирдлагууд тухайн айлд очиж талийгаачийн эхнэр болон ах, эгч, дүү нарт нь эмгэнэл илэрхийлж, албан ёсоор уучлалт гуйлаа.

АНЭ-ээс хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байгаа боловч тухайн гомдол болон бичсэн сэтгэгдлүүдэд хандлага харилцааны дутагдал, хүнд суртал байсаар байгааг харуулж байгаад харамсаж байна. Энэ нь удирдлагын зүгээс дорвитой арга хэмжээ авахыг анхааруулсан асуудал боллоо.

Бид тухайн тохиолдлыг судалж, шийдвэрлэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, хариу өгч ажиллахыг албан ёсоор мэдэгдэж байна.

НЭ-ийн Удирдлагын баг” гэжээ.

No description available.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-16 09:53

хаана ч хүнд сурт�##� авилг�##� нэмэгдсээр байна. Энэ засаг төр ярихаас цаашгүй

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-16 11:24
Reply to  Иргэн

Ганц хөвсгөлд болж байгаа асууд�##� биш байхаа. Эмч нар өөрсдөөс нь гуйсан, аргадсан царай гаргахгүй бол яаж ийж байгаад гэдийгээд суучихдаг нь хотын эмнэлгүүдээр ч дүүрэн шүү дээ. Нэг их ярвайсан, завгүй гэж худлаа аргацаасан эмч ч олон шүү. Бүх эмч нарийг хэлж байгаа юм биш шүү. Ер нь хүний амийг аврагч нь эмч, цагдаа хоёр шүү дээ. Аминд тулсан үед энэ хоёр байгууллагыг л дууддаг. Зарим нэг ажилдаа сэтгэлгүй хүмүүсээс болж иргэд хохирч эдгээр байгууллагын нэр муудаж байх юм даа. Ийм илэрхий хэрэгт чангахан арга хэмжээ авах хэрэгтэй.

Tsee
Tsee
2020-11-16 10:03

эмнэлгийнхэн төрөөс бэлэн ц�##�ин таср�##�тгүй авч байж иргэдийг болохоор ц�##�ингүй царай муутууд гэж төвөгшөөж дургүйлхдэгийн илрэл юм. эрх мэдэлтэнгүүдэд итгэж болохгүй. хүний оршин тогтнолыг өөртөө ашигтайгаар ашиглах шун�##� нь байнга буц�##�ж байдаг хара�##� идмэрүүд.....энэ үед ч адилхан....итгэж болохгүй......

Zochin
Zochin
2020-11-16 10:38

Ednii uuchlaltaar ter hun bosood ireh bish de. Hunee geh setgelgui archaagui niigem irj de.

Холбоотой мэдээ

Back to top button