Дархан-Уул аймагт PCR-аар батлагдсан 4, сэжигтэй 5 тохиолдол бүртгэгдлээ

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 4 хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 3 хүнээс шинжилгээний хариу нь сул эерэг буюу сэжигтэй гэж гарсан. Одоо төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна. Ялангуяа Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Дарханд гурав хоног олон зуун хүн ирж найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн. Өглөөнөөс хойш дахин хоёр хүнээс сул эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрсэн. Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан байж болзошгүй байна.
Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.