Нийгмийн
Сэлэнгэ аймгийн 98 тохиолдлын 40 нь ӨНӨӨДӨР бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Манай улсад 11 цагаас хойш 21 тохиолдол бүртгэгджээ. Энэ 21 тохиолдол бүгд Сэлэнгэ аймгаас илэрсэн байгаа юм. Тус аймгаас өглөө 19 тохиолдол илэрсэн бөгөөд бүртгэгдсэн халдварын тохиолдол 98 боллоо. Өдөрт 40 тохиолдол шинээр нэмэгдсэн гэсэн үг юм.
Ингээд батлагдсан тохиолдол 621 боллоо. Тэдгээрийн 193 нь дотоодын халдвар юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.