НИЙГЭМ

С.Энхтөр: Хувийн автомашинуудад QR кодыг өгөх боломжгүй

QR холбоотой асуудлаар НОК-ын гишүүн С.Энхтөр мэдээллийг өгч байна. Тэрбээр хэлэхдээ:

"Иргэдийн хөдөлгөөнийг чирэгдэлгүй, хялбар аргаар хянахын тулд QR кодыг нэвтрүүлж байна. Тус кодыг хувилан олшруулах боломжгүй тул иргэд санаа зовох хэрэггүй юм. Нэн шаардлагатай ажиллах 13 байгууллага болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг дараах кодоор хөдөлгөөнд нэвтрүүлнэ. Гэвч хувийн автомашинуудад QR код өгөх боломжгүй. Зайлшгүй шаардлагатай эмч, мэргэжилтнүүд хувийн машинаараа ажлын үнэмлэхээ үзүүлээд хөдөлгөөнд оролцож болно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button