Нийгмийн

ФОТО: Түрээсийн орон сууцанд 200 квот олгохыг шаардаж багш нар өлсгөлөн зарлав

Долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн Түрээсийн орон сууцны цахим бүртгэл үргэлжилж байна. Уг цахим бүртгэл эхлэх үед багш нар 200 квот тусгайлан олгохыг шаардаж жагсаал цуглаан эхлүүлсэн. Харин өнөөдрөөс тэд тайван жагсаалаа өлсгөлөн болгохоор болсон тухайгаа мэдээллээ. Тэд уг шаардлагыг хүлээн авахгүй байгаа Нийслэлийн удирдлагуудыг 200 квот өгнө гэх хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэх юм байна.

Одоогоор өлсгөлөнд 100 гаруй багш нэгдэхээ илэрхийлсэн ч Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрны гадна 30 багш өлсгөлөн зарлаж эхэллээ.

Харин НОСК-аас хэнд ч ямар ч давуу тал олгохгүй, хэн ч байсан цахим бүртгэлээр орж шалгагдана гэсэн хариу өгөөд байгаа билээ.

Т.САНТ

Гэрэл зургуудыг: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо группээс авч ашиглав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button