НИЙГЭМ

“Бүхнийг хүүхдийн төлөө” тоглолт 2.2 тэрбум төгрөг, 11 мянган кв.м газар цуглуулав

Өчигдөр /2020.12.30/ “Хүүхдийн төлөө фонд”-д эхний хандив төвлөрүүлэх “Бүхнийг хүүхдийн төлөө” тоглолт оройн 18.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилж дууссан. Үүгээр иргэдээс хийгээд томоохон бизнес эрхлэгчдээс хандив тасрахгүй байсаар нийт 2.2 тэрбум төгрөгийн дүнд хүрсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар бүх ажилчдынхаа нэг өдрийн цалин болох 1.4 тэрбум төгрөгийг хандивлахын зэрэгцээ 11 мянган кв.м газар өгсөн. Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театр барих Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уг газрыг ашиглана.

Барилгын материалын компаниуд гэхчлэн төрөл, төрлийн ААН-үүд өөр, өөрсдийн чиглэлийн бараа, бүтээгдэхүүнээр ч  мөн олонтой хандив өргөсөн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button