ДЭЛХИЙ

Сибирээс мөстлөгийн үеийн хирсний үлдэгдэл үс, дотор эрхтнүүдтэйгээ олджээ

Өчигдөр /2020.12.30/ ОХУ-ын эрдэмтэд Сибирийн мөнх цэвдгээс сайн хадгалагдаж үлдсэн үслэг хирсний үлдэгдэл олсноо зарласан байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой мөнх цэвдэг гэсэж, олон мянган жилийн өмнө амьдарч байсан амьтдын сэг зэм ил гарах нь олширч байгаа юм.

Уг олдвор мөстлөгийн үед буюу одоогоос 20-50 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамаарах аж. Одоо устаж үгүй болсон үслэг хирсний 3-4 настай тугал байсан болов уу гэж эрдэмтэд таамаглаж байна.

Олдворыг сайн хадгалагдсан гэж буй шалтгаан нь, арьс үснээс гадна дотор эрхтнүүд нь хүртэл бүтнээрээ олджээ.

Эрдэмтэд цаг хугацааны хувьд уг олдворыг өнгөрөгч наймдугаар сард илрүүлсэн байна. Харин судалгааны төв рүү мөсөн замаар тээвэрлэх шаардлагатай тул зам мөстөхийг хэдэн сарын турш хүлээжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button