НИЙГЭМ

Б.Баатар “Хүүхдээр улс төр хийж, буяндаа бузар хийхгүй” гэв

“Хүүхдийн төлөө фонд” НҮТББ байгуулагдаад 20 хонолгүй хандив цуглуулж, “Бүхнийг хүүхдийн төлөө” теле концерт хийсэн нь трэнд сэдэв болоод байна. Тус ТББ-ын Гүйцэтгэх захирал нь Г.Ундармаа бол хувь эзэмшигчдээр найруулагч Б.Баатар, Соёлын яамны Дэд сайд М.Батбаяр нар бүртгүүлсэн байгаа.

Засгийн газар “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээхдээ төрийн тусгай сан байгуулна, хуулийн хүрээнд ажиллана. Энэ ТББ-ыг ашиглахгүй гэдэг агуулгыг хэлсэн. Харин он дуусахаас өмнө амжиж уг тоглолтыг том амбицаар эхлүүлсэн нь голчлон Ерөнхийлөгч талын 2021 оны пи-арын эхлэл үү гэдэг хардлага төрж байгаа юм. Фонд байгуулах судалгааг ч ЕТГ-аас хийсэн байдаг.

Тэгвэл найруулагч Б.Баатар энэ талаар хэвлэлд тодруулга өгөхдөө “Ерөнхий сайдын баталсан 10 тэрбумтай нэгтгээд хэлэхэд 15 орчим тэрбум төгрөг цугласан. Яг дансанд 2 тэрбум төгрөг орж ирсэн. Үүнийг улс төржүүлээд дэмий юм. Бид хүүхдийн төлөө хөрөнгө босгоё, сайн сайхан үйл хийе гэж зорьсон. Үнэхээр ч босгож чадлаа. Шүүмжлээд байгааг буруутгах аргагүй, хүмүүс хаширчихсан байхгүй юу.

Хуулийн дагуу тусгай сан нь байгуулагдахаар би үүнд хамааралгүй болно. Нэг ч төгрөг захиран зарцуулах эрх байхгүй. Зөвхөн өчигдрийн тоглолтод зориулж л миний нэр энд орсон. Хуулиа хүлээвэл удах гээд байсан учраас тоглолтод зориулж л энэ ТББ-ыг байгуулсан. Буруу санал ер биш, бид хоорондоо ярилцаад гаргасан. Би бол үүнд аав хүний үүргээрээ л орсон. Хүүхдээр улс төр хийнэ гэж байхүй, тэгж буяндаа бузар хийхгүй” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bbb
bbb
2021-01-01 00:10

hogiin zaluu Undarmaa unegtei hol ochij uhee tui tuit uiiii

bbb
bbb
2021-01-01 00:10

buzar hiidge hiitsen chii.....

зочин
зочин
2021-01-01 11:21

зөв зүйл санаачилж байгаа з�##�уусыг бид дэмжих хэрэгтэй дандаа юмыг хараар бодсоор байгаад бас з�##�уусаа гомдоох гээд байна шүү хүмүүс минь гэхдээ биднийг хашрааж байсан болоод л хар төрдөг болчихож дээ

Зочин
Зочин
2021-01-01 13:17

Харин Баатар ч үнэн хэлэв тийм ч муухай бишээ.

Зочин
Зочин
2021-01-01 20:18

Харин ч буруу зүйл хийсэн байна даа. Энэ нөхөр дандаа л хэл аманд өртөхийн.

Холбоотой мэдээ

Back to top button