Нийгмийн
Мөнгөний гахайн дахь хуримтлалаараа ээждээ тоос сорогч авч өгчээ

Баянхонгор аймгийн Богд сумын 3-р ангийн сурагч Гэрэлт-Од бүтэн жилийн турш гахайндаа цуглуулсан мөнгөөр ээждээ тоос сорогч авч өгчээ. Тоос сорогч авахад гахайн дахь мөнгө нь дутсан тул гацуурынхаа мөнгийг мөн нэмэрлэжээ.
Түүний уг үйлдэлд баярласан тус дэлгүүрийн хамт олон эрдэм мэдлэгтэй сайн хүн болж, ээжийгээ улам их баярлуулаарай гээд гарын бэлэг болон бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн хамт бэлэглэсэн байна.
