НИЙГЭМ

МИАТ-ийн карго нислэгээр Н.Учрал гишүүний эмч нарын хүмүүсийг авчиржээ

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

Өглөө албаны эх сурвалжаас тодруулахад МИАТ-ийн ачаа тээврийн нислэгээр Н.Учрал гишүүний эмчилгээний багийнхан багтаж ирсэн гэдэг мэдээллийг өгсөн.

Тэгвэл 16.30 цагт дахин мэдээллийг баталгаажуулахад үгүйсгэгдэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарын 37 хүн ирсэн талаар мэдээллээ.

Энэ талаар энд дарж уншина уу.


Өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө БНСУ-аас ирсэн “МИАТ” компанийн карго нислэгт цөөн тооны хүмүүс багтаж ирсэн тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн. Тэднийг автобусаар тосож аваад халдвар хамгааллын дэглэм баримтлан Улаанбаатар хот руу хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.

БНСУ-д гацсан эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн суулт үргэлжилж буй энэ үед УОК-ынхон ямар хүмүүсийг карго нислэгээр авчрав гэдэг анхаарлын төвд байна.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Н.Учралын эмч нар болон АНУ-аас транзит нислэгээр ирээд онгоцны буудалд 14 хоносон хүмүүс ирсэн юм байна. Н.Учрал гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар хоёр өдрийн өмнө хилийн чанадыг зорьсон бөгөөд харгалзаж явсан эмч нарын багийг нь ийн буцааж авчирсан бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Баячууд мөнгөөр зодоод өвчингүй болчихоосой даан ч тийм боломжгүй юмдаа тийм бол манай ИХГ авилгачид мөнгөөр изодох байх шүү нүгэл нь нүдээрээ гарах бий

  2. Худлаа үгэнд итгэдэг үе ард үлдсэн одоо ингэж худлаа хэлдгээ боль ийм юманд хэн итгэхэвдээ учр#### гэж хэн юм хэн хамаатай юм

  3. Medeej hudal medeelel vneheer l tiim bsan ym bol ard irgeded medegdeh l bsan uwchtei zowlontoi tiim hvmvvs bgaa geed getel nuutsaar ym shg ymarch medeelel nter bhgvi vneheer nuutslaltai bish ym bol ene medeeleliin zuund chni ali neg setgvvlch surwaljlagch olood medjihsenl bh ystoi bizdee shal hudal huurmag zvil

  4. Би мэдэж бна. Наадуул чинь өөрсдиинхөө улсыг авчирах шаардлагатай бсан тул Учир#### гишүүнии өвчнөөр д####имдуулж худлаа эмч даг####дуулж явуулаад дараа нь буцаагаад тэд нарын суганд өөрсдиин хүмсээ хавчуулаад аваад ирсэн гнэ. Минии толинд тэгэж харагдлаа..

  5. ардын нам чинь коммунист нам ямар ч тохиолдолд ард иргэдээ өөрсдөөсөө доогуур тавина, иймэрхүү юмыг гайхаад хэрэггүй

  6. ЧИ ЯМАР ХҮН МУУТАЙ ХҮН БЭ? ХЭН Ч БАЙСАН ӨВЧИН ХЭЦҮҮ ИЙМ ВМ БИЧИЖ БАЙХААСАА ИЧЭЭЧ ӨВЧИН ЧАМАЙГ Ч ОРХИХГҮЙ ШҮҮ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button