Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурч, маргасны улмаас нэгийгээ хутгалж хөнөөжээ

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд согтуурсан үедээ нэгийгээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа.

Тодруулбал тус хороонд суух 51 настай А-г мөн тус дүүрэгт оршин суух 47 настай О гэгч согтуурсан үедээ маргалдсаны улмаас 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт ээж хүү хоёр архидаж, хүү нь ээжийгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-11 11:53

Хуулиа чангаруул

Хэнчбиш
Хэнчбиш
2021-01-12 10:05

Хоногт дундчаар хэдэн ш т�##�х хэдэн кг мах хэдэн шил архи борлуулагдаж байгааг Е баримтаар нэгтгэн тогтмол мэдээлж байв�##� сэрэмжлүүлэг болох бус уу?

Холбоотой мэдээ

Back to top button