Нийгмийн

“Эко констракшн”-ы С.Нямдаваа өөрийг нь буруугүй гэж үзсэн прокурортоо дахин “ЯЛЛУУЛАХ”-аар болжээ

Өнгөрсөн оны эхээр барилга угсралтын “Эко констракшн” компанид ажиллаж байсан нэг хүн маш хүнд бэртсэн, нэг хүн нас барсан гэх хэргээр тус компанийн захирал С.Нямдаваа болон хөдөлмөр аюулгүй байдлыг нь хариуцаж ажиллаж байсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас яллагдагчаар татсан.

Гэвч уг хэрэг шүүхэд шилжихээс өмнө Хан-Уул дүүргийн прокуророос С.Нямдавааг буруугүй гэж үзэж, түүнийг яллах хангалттай баримт байхгүй гээд хэргийг нь  хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тэгвэл түүнийг прокуророос дахин яллагдагчаар татаж шалгахаар болжээ. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээр уг хэргийг хэлэлцэхдээ прокуророос С.Нямдавааг буруугүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Шүүхээс ийм шийдвэр гаргасан тул Хан-Уул дүүргийн прокуророос яах ч аргагүй байдалд орж, С.Нямдавааг дахин яллагдагчаар татахаар болсон нь энэ аж.

Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд гарсан барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол, дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдаг. Эл компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон. Гэвч эрүүгийн хариуцлага хүлээж байсан удаагүй. Харин энэ удаа прокурорт эргэж буцсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг цаг хугацаа харуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-12 13:18

шадар сайдын ангийн хүүхэд гэсэн шүү дээ ,шүүх дийлэхүү цагийн гарз биз

zochin
zochin
2021-01-12 15:18

ЁСТОЙ БУДЛИАНТАЙ ГАР.ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НЭХМЭЛИЙН ШАР БАЙРУУДЫН 2 ХАНЫГ АШИГЛААД 5 ДАВХАР ТООСГОН БАЙР БАРИУЛСАН 2010 ОНД. ОДОО ШАР БАЙРУУДЫГ НУРААЯ ГЭХЭЭР САЯХАН БАРИГДСАН ТООСГОН БАЙР НЬ НҮЦГЭРЧИХГЭЭД ЗАВААРСАН ЮМ БОЛЖ БАЙНА.НӨХӨР ЯАХАВ БАЙРАА ЗАРЧИХААД, МӨНГӨӨ АВААД ЧИХЭЭ БӨГЛӨӨД АЛГА БОЛСОН. ИЙМЭРХҮҮ Л ХУНШГҮЙ НӨХӨР ДӨӨ

Хөгийн амьтан бэ?
Хөгийн амьтан бэ?
2021-01-12 16:00

Хүн нас барчихаад байхад яахаараа буруугшй байдаг юм.Энэ хүн одоо хаширдаггүй юм байх даа.Баянзүрх хлтхон гэж анх бариглаж байхад байр захи�##�сан.Гэтэл з�##�илж 1 байран дээр 2 хүний гэрээ хийж з�##�илж байсан.Арай гэж мөнгөө цувуулж барьж олж авсан.Олон жил болсон байна.Иймэрхүү хүмүүсийг түрүүчийн хийсэн муу үйл нь үргэлжид дагаж зам мөрий нь харлуулж байдаг.Нүгэл бүү нэмж хураа.Нас чинь явж байна.Тэр хүмүүст нь байр ч болтугай өгч нүглээ нимгэлж явб�##� үлдэх үр хүүхдэд чинь �##��####�а хэрэг болох биз!!

хүн чанар
хүн чанар
2021-01-13 11:45

Мэдээллийн эх сурв�##�ж нь хумигдах тусам энэ сайтууд элдэвийн зүйл бичих юм даа. Уг нь бүтээж, хийж байгаа хүмүүсээ бага мэрэхсэн. Олон хүнийг ц�##�интай, орлоготой байлгаж, хүнд цаг үеийг туулан урагшилж яваа хүмүүстээ дэм өгч баймаар. Нэг бүтээгч хүний үйлээс улс орны хөгжил хамаарна гэдгийг ойлгоосой билээ.

Зочин
Зочин
2021-01-13 11:57

Хаанаас ямар эх сурв�##�жийн үндэстэй нийтэлсэн мэдээлэл вэ? Эх сурв�##�жаа дурдаж байж үнэн зөв мэдээлэл болно шүү! Үгүй бол хүний нэр төрд х�##�дсан хэргээр зохих арга хэмжээг авуулах болно.

Зочин
Зочин
2021-03-30 17:53

Эх сурв�##�жгүй нүдэн дээр болоод өнгөрсөн хэрэг шүү дээ бадмаа минь

Холбоотой мэдээ

Back to top button