Нийгмийн

С.Баярцогтоос 4 тэрбум 10 саяын 3 үл хөдлөх эд хөрөнгө хураана

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлсэн юм.

Тодруулбал,
 

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэг С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,
     
  • С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,
     
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 саяын 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах,
     
  • Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах,
     
  • Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 
  • Мөн "Эрдэнэт” үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-13 12:05

baga bna mash baga bna iluu bh ystoi

иргэн
иргэн
2021-01-13 16:07

Тухайн үеийн ханш гэх юм Өнөөдөр хүртэл тэр мөнгө эргэлтэд ороогүй үхмэл байсан мэтээр хуурч болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button