НИЙСЛЭЛХУУЛЬ

Гэрлийн шон мөргөснөөс жолооч эмэгтэй гэмтжээ

2021.01.15-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний “Жаст ойл” ШТС-ын зүүн замд Toyota Camry маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч 33 настай, эмэгтэй гэмтсэн байна.

Энэ оны эхний нэг сарын байдлаар гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button