ДЭЛХИЙ

Энэтхэг улсаас Монголд хандивлах “Covaxin” вакцины ҮР ДҮН ХЭР ВЭ

БНЭУ-ын Засгийн Газар Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий зэрэг улсад “Covaxin” вакцин хандивлахаар болсон билээ. Тэгвэл тус вакцины талаар мэдээлэл та бүхэнд хүргэе.

Тус вакциныг Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн бөгөөд одоогийн байдлаар гуравдугаар шатны туршилт явагдаж дуусаагүй тул хэр үр дүнтэй гэдэг нь тодорхой биш байгаа юм. Гэсэн хэдий ч Энэтхэг улс тус вакцинд яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгосон байна. Тус вакциныг гарны гурван өнцөгт булчинд дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тун тарьсны дараа дархлаа тогтож эхэлдэг аж. Мөн тус вакцины улмаас “КОВИД-19” тусах боломжгүй гэнэ.

 “Bharat Biotech” компани өнгөрсөн даваа гарагт (2021.01.18) “Covaxin” вакцины гаж нөлөө, эсрэг заалтын талаар мэдээлэл гаргасан юм. Тэгвэл тус мэдээлэлтэй танилцацгаая

“Covaxin” вакцины гаж нөлөө

-Тарьсан газарт хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах

-Тарьсан гар сульдах

-Бугалга хавиар хөших

-Бие өвдөх

-Толгой өвдөх

-Халуурах

-Бие тавгүйтэх, сульдах

-Тууралт гарах

-Толгой эргэх, бөөлжих

Тус вакцин нь цөөн тохиолдолд хүнд хэлбэрийн харшлын урвал үзүүлдэг бөгөөд үүнд: Амьсгалахад хүндрэлтэй болох, нүүр болон хоолой хавдах , зүрхний цохилт нэмэгдэх, биеэр дүүрэн тууралт гарах, толгой эргэж сульдах.

“Covaxin” вакцины эсрэг заалт

-Өөр “КОВИД-19”-ийн вакцин тариулсан бол

-Ямар нэгэн харшилтай хүн

-Халуунтай байвал

-Цус алдах өвчтэй эсвэл цус бүлэгнэлт зогсоох эм ууж байгаа бол

-Дархлаа суларсан эсвэл дархлаанд нөлөөлдөг эм хэрэглэж байгаа бол

-Жирэмсэн эмэгтэйчүүд

-Хөхүүл эхчүүд

-Эрүүл мэндийн хүнд асуудалтай бол

Тус компани жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд “Covaxin” вакцин ямар нөлөө үзүүлдгийг судлаагүй тул тариулж болохгүй хэмээн онцолж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Indian Express

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-20 08:23

Мэдэхгүй, сонсоогүй вакцин тарихын оронд хэдхэн эмч сувилагч нартаа СПУТНИК V вакцин оросоос авч таримаар юмаа. Орос гэхлээр ярвайдаг хэсэг улс төрчид тариулахаа болин л биз. СПУТНИК V оруулаад ирвэл настай аав ээждээ хийлгэмээр байна.

Bolormaa
Bolormaa
2021-01-20 10:50

Turshilt nj duusaagui vaccine-iig hereglej boljaagaamuu?

Зочин
Зочин
2021-01-21 12:44

Хүн амын 20% сонгосон вакциныг үнэтэй хийлгэх хийлгэх сонирхолтой байхда

Холбоотой мэдээ

Back to top button