НИЙГЭМ
Дахин найман хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу энэ сарын 21-нд 15546 хүнээс шинжилгээ хийснээс найман хүнээс халдвар илэрлээ.
Эдгээр тохиолдлын нэг ХӨСҮТ-ийн эмч. Бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 1592 боллоо ” гэлээ.
Г.ЖАРГАЛ