НИЙГЭМ
ХӨСҮТ-ийн дахин нэг ажилтан коронавирус тусжээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Өчигдөр 7065 хүнээс шинжилгээ авснаас 16 иргэний хариу эерэг гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн.
Эдгээр 16 тохиолдын нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан. Тиймээс ХӨСҮТ-ийн 128 эмч, ажилтнаас шинжилгээ авахад хариу сөрөг гарчээ. Мөн таван хүнийг тусгаарласан байна.
Г.ЖАРГАЛ