Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч гурван автомашин мөргөжээ

Өчигдөр буюу энэ сарын 25-ны 18:00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзварт жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож 3 тээврийн хэрэгсэл мөргөжээ. Мөн хоногийн хугацаанд алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Иймд жолооч та бүхэнд замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулан, хамгаалалтын бүс тогтмол хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button