Нийгмийн

Ховд аймаг: Халдварын бүсэд ажилласан албан хаагчдыг тусгаарлажээ

Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр Улаанбаатарт саатсан иргэдээ татаж авсан. Тодруулбал, нийтийн тээврийн таван автобусаар 206 иргэнээ татаж авсан бөгөөд хоёр зорчигчоос халдвар илэрсэн юм. Халдвартай иргэдийн сууж явсан автобусанд 44 зорчигч байснаас гурав нь бага насны хүүхэд байжээ. Тус автобусанд сууж явсан бүх иргэнийг халдвартай иргэний ойрын хавьтал хэмээн үзэж,  өчигдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэсэн. Улмаар халдвартай болох нь батлагдсан хоёр иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, бусад иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлсэн байна. Харин халдварын бүсэд үүрэг гүйцэтгэн ажилласан Ховд аймгийн албан хаагчдыг “Цагаан уул” амралтын газарт тусгаарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button