Нийгмийн

Согтуугаар жолоо барьж хүний аминд хүрсэн жүжигчин Г.Анандад ГУРВАН жилийн ял оноожээ

“Single ladies-3” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээж, олонд танигдсан жүжигчин Г.Ананд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өглөө 05:30 цагийн орчимд УБС0858 дугаартай "Мерседэс Бенз Жи-500” маркийн машиныг согтуугаар барьж явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, бусдын амь насыг хөнөөсөн билээ.

Тодруулбал “ Premio” маркийн автомашиныг мөргөсний улмаас жолооч А амиа алдсан юм. Г.Ананд согтуурлын зэрэг нь 1.83 байснаас гадна тухайн үед хот дотор хурд хэтрүүлж явсан нь тогтоогджээ. Г.Анандын унаж яваад осол гаргасан "Мерседэс Бенз Жи-500” маркийн автомашин өөрийнх нь биш бөгөөд найз бүсгүйнх нь машин байсан байдаг.

-ТҮҮНИЙГ ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭСЭН, ТОХИОЛДЛЫН ШИНЖТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД АНХ УДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ЯЛЫГ НЬ ХӨНГӨРҮҮЛЖЭЭ-

Уг хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж, гурван шатны шүүхээс шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал Г.Ананд талийгаачийн гэр бүлд 25 сая төгрөгийн хохиролын мөнгө гэж өгсөн бөгөөд шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн ял оноожээ.

Ийм бага ял оноосон шалтгаанаа шүүгчид дурдахдаа түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын зарим болох 25.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан гэжээ.

-МИНИЙ БАГА ХҮҮХЭД ӨДӨР БҮР ААВЫГАА АСУУДАГ-

Талийгаачийн хувьд эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг, уурхайчин хүн байжээ. Түүний эхнэр маш их гомдолтой байгаагаа шүүхэд мэдүүлсэн байдаг.

Тэрбээр “2019 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө цагдаагийн газраас залгаад “та энэ хүний эхнэр мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэхэд “та цагдаа дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд би хүүхдүүддээ “аав чинь осолд орсон байна, яаралтай оч” гээд цагдаа дээр очиход “авто ослоор өнгөрчихлөө” гэсэн. Би маш их гомдолтой байна. Миний хүүхдүүд аавгүй өнчин үлдэж байна. Миний болон миний хүүхдүүдийн амьдралыг авч явдаг хүн манай нөхөр байсан. Манай нөхөр уул уурхайн салбарт 15 жил ажилласан, сайн уурхайчин, сайн нөхөр, сайн аав байсан. Миний бага хүүхэд өдөр бүр аавыгаа асуудаг. Бүхэл бүтэн автомашиныг яагаад харалгүй хүний амь хөнөөчихөж байгаа юм бэ. Нэг хүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлээс болоод нэг айлын амьдрал сүйрчихлээ. Хэрвээ шүүгдэгч ямар нэгэн үйлдэл хийсэн бол миний нөхөр тахир дутуу ч гэсэн хамт байх байсан. Тэгээд хохирол барагдуулсан гэж яриад байдаг. Хүний амийг юугаар ч нөхөшгүй. Би маш их гомдолтой байна...” хэмээсэн байдаг.

Харин Г.Анандын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа хэлж, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал хүсжээ. Улмаар тухайн үед тээврийн хэрэгсэл эргэж байгааг харсан. Тэгээд зогсоох арга хэмжээ авсан боловч зогсолгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн хэмээн мэдүүлсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-01-30 09:12

Монголын тээврийн прокурорууд бараг ял өгдөггүй юм. ОВОО 3 жил өгч. Эв эрүүл 10 жилээ төгсөөд баярлаж явсан хүүхдийг дайраад �##�чихсан хүн ял аваагүй. НАСААРАА л хүн �##�санаа бодох байх даа. ХҮН дайрсан хүн насан туршдаа л зовно доо, зовно

Haja
Haja
2021-01-30 10:33

Uvsiin pezdaa nar hun alj duusahgui yumaa adilhan almaar yum

zochin
zochin
2021-01-30 10:55

uvsiinh yumuu

өвгөн
өвгөн
2021-01-30 11:26

Согтуу жолооч нараа хэзээ нэг болиулах юм бэ дарга нараа..Амьд явах бат�##�гаа үнэхээр �##�гаа энэ Монголд.Одоо ч гсэн хаа нэгтээ нэг согтуу дурак хэн нэгнии амииг авч л бгаа. Нөгөө цагдаа,шүүх нь блохоор - өө дахиад нэмэгдлээ, бүртгэ гд санаа амар зарлаад сууж бхуу. Ямар ч олигтой арга хэмжээ авч чадахгүй юм бол цагдаа, шүүх гж бгаад хэнд хэрэгтэй юм. лол цаашаа

Зочин
Зочин
2021-01-30 22:34

Амийг амиар. Хүний �##�тан амиар зугаа гаргачихаад амьд явж таарахгүй. Төр согтууг өршөөсөн ч тэнгэр чамайг өршөөхгүй.

hmm
hmm
2021-01-31 00:01

muu odontsor badartsan hvmvvs sogtuu yaj iij bln gj bddiimuu haashan. hairan hvnii ami nas

Иргэн
Иргэн
2021-01-31 09:40

Согтуу хоёр хүн мөргөлдөөд үхсэн түүх сонсоогүй. Согтуугаар машин жолоодсон бол машиныг эн тэргүүн хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Машинаа аминаасаа илүү хайрладаг тэнэгүүд их байгаа.

Bat
Bat
2021-01-31 10:42

Үхсэний хохь амьдийн зол гэж энэдээ . Гүй яахавдээ хэдэн цаас өгсөн л юм бн даа жил суугаад л гараад ирнэ
Хүүхдүүд нь насанд хүртэл нь тэтгэмж өг

хүннү
хүннү
2021-01-31 11:02

Манай хууль өөрөө муу байна. Зөвхөн согтуу үедээ автын осол гаргасан бол бусдын эд хөрөнгө эрүүл мэнд, амь насны хохирол дээр нэмэж согтуу байсанд нь 3 жил нэмэж өгдөг хуулийн за�##�т байх ёстой. Зөвхөн “Согдуу үе”- дээ хэрэгт холбогдсон бүх хүнд үйлчлэх ёстой. 3 жил бол “тогтмол” тоо. Согтуудаа хүн зодсон бол танхайрсан зүйл ангийн 3 жилийн ял дээр нь согтуугын 3 жилийг нэмээд 6 жилийн ял авах гэх мэт.

usuh
usuh
2021-01-31 12:11

Hunii ami unegui boljee . mungu buhniig shiiddeg horvoo yu??? Buruugaa huleej anh udaa hun alsan gevel ene ulsad amid yvah balgaa bn uu???

35 НАС
35 НАС
2021-02-03 12:22

АРХИ УУГААД, ХҮН АЛААД, ГЭМШЭЭД, 25 САЯ ТӨЛӨӨД ,3 ЖИЛ ҮНЭГҮЙ ХООЛ ИДЭЭД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛДОГ УЛС ЭНЭ ДЭЛХИЙД ХОВОР, БАХАРХАМААР БАЙНА.

Zochin
Zochin
2021-02-04 00:13

Ene zam teeverin ocol bol olon yunz l da cogtuu mashin barij ybaad hunii ami nac hohiroocn bol yulin bodlogiig changa bolgh hergtei ene nuhur yuhv 3 jil shornd cuuna uldcen 3 huuhed buh nacaarai l eleg zurhen haruucalin deedr buh nacaarai gomdol haruucl teej ybna da

Холбоотой мэдээ

Back to top button