НИЙГЭМ

21 дүгээр хорооллын худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 худалдааны төв /шөнийн зах/-өөр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдахыг дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Худалдааны төвөөр 2021 оны нэгдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд 17.00-22.00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээнд яаралтай хамрагдана уу.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд байдаг худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илэрсэн. Мөн хавьтал найман хүнээс халдвар илэрлээ. Шинэ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвийн голомт нэмэгдсэн талаар мэдээлсэн.

Хөл хорио суларсантай холбогдуулан иргэдийн дунд халдвар өндөр байна. Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэхийг албаныханд үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
З
З
2021-02-02 01:11

Худ�##�дагч юм уу

Холбоотой мэдээ

Back to top button