ДЭЛХИЙ

Хятадад давс ашиглан хуурамч вакцин хийсэн хэрэгт 80 сэжигтэн баривчилжээ

БНХАУ-ын цагдаа нар “КОВИД-19”-ийн хуурамч вакцин үйлдвэрлэн борлуулдаг бүлгэмийн гишүүн байж болох 80 гаруй хүнийг баривчилсан байна.

“Xinhua” агентлагийн мэдээлснээр бол цагдаа нар Бээжин хот болон Жянсү, Шаньдун мужид Кон овогтой этгээдийн удирддаг давсны уусмал ашиглан “КОВИД-19”-ийн хуурамч вакцин үйлдвэрлэж байсан бүлгэмийг илрүүлж баривчилжээ. Тэд үйлдвэрлэсэн хуурамч вакцинаа Хятад улс болон гадаадын орнуудад худалдаалдаг байсан аж. Тус бүлгэм өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мягмар гарагт (2021.02.02) “Хятад улс үүний тухай мэдээллийг хэрэгтэй гэсэн улсуудад хүргэсэн” хэмээн хэлжээ.

Өмнө нь 2016 онд Хятад улс даяар зориулалтын бус аргаар хадгалсан хэдэн сая вакцин худалдсан хэрэгт хоёр хүн баривчлагдаж байсан билээ.Тус хэргийн дараа БНХАУ-ын иргэд дотооддоо үйлдвэрлэсэн вакцинд итгэх итгэл буурсан гэдгийг судалгаагаар харуулсан байдаг. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш хүмүүсийн бодол өөрчлөгджээ. “Caixin” нэртэй Хятад бизнесийн сэтгүүлээс явуулсан судалгаагаар бол оролцогчдын 74 хувь нь “КОВИД-19”-ийн вакцин тариулах боломжтой бол хийлгэнэ гэж хариулсан аж.

Эх сурвалж: ABC News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХУЖАА
ХУЖАА
2021-02-03 12:50

ЭНЭ ХЯТАДУУД УДАХГҮЙ ХУУРАМЧ БААС ХИЙЖ МЭДЭХ ГАРУУД.

Zochin
Zochin
2021-02-03 13:42

Ingeed l Hyatadiin gesen yamarch yumand neg syjiggyi boldgiin

Зочин
Зочин
2021-02-03 23:11

Хуурамч будаа, өндөг хийдэг хүмүүст юу ч биш.

Холбоотой мэдээ

Back to top button