УЛС ТӨР

ТББХ-ын гишүүд намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар мэдээллээ

Өнөөдөр /2021.02.03/ Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэж баталсан онцлох хуулиудын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал Ж.Сүхбаатар гишүүн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Зарим заалтууд нь 2024 оны сонгуулийн дараагаас хэрэгжинэ. Багийн засаг даргад дээд боловсролтой байх шаардлага тавьсан гэдгээс эхлээд захиргааны тогтолцооны реформыг хийсэн гэдэг утгаараа онцлогтой. Дагалдаад 300 орчим хууль өөрчлөгдөх үндэс тавигдсан. Яг энд олон жил шийдэгдэж чадахгүй явсан олон асуудлууд оршиж байсан. Зарим талууд уг хуулийг хэтэрхий төв засгийн эрх мэдлийг хүчирхэгжүүллээ гэхчлэн тайлбарлаж буй. Бидний хувьд харин ч төв засгийн газар, орон нутгийн удирдлага хоёрын эрх мэдлийг тэнцвэржүүлсэн гэж харж байгаа. Яриад байвал чухал заалтууд бий” гэлээ.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тэд онцолж, сонгуулийн сурталчилгааг 15 хоногийн хугацаатай хийхээр болсон зэрэг онцлогуудыг дурдлаа. Түүнчлэн эдгээр хуулиудад Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын цөөнгүй саналуудыг хүргүүлж, Байнгын хорооны гишүүд 90 гаруй хувийг нь тусгаж, ЕТГ-тай нягт хамтарч ажилласан гэдгээ илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button