ДЭЛХИЙ

Fact Check: Ангела Меркел намын даргын суудлаас буугаад 9 минут алга ташуулсан

Сүүлийн өдрүүдэд ХБНГУ-ын канцлер Ангела Меркел албан тушааласаа буусан гэх мэдээлэл сошиал орчинд цацагдаж байна. Мөн ажлаа өгөөд ард түмэндээ хандан илтгэж дуусахад есөн минутын турш тасралтгүй алга ташсан хэмээх тайлбартай нэгэн бичлэг түгж буй.

Тэгвэл нэгдүгээрт, Ангела Меркел канцлер хэвээр байгаа бөгөөд энэ онд албаа өгнө хэмээн яригдаж буй. Өмнө нь 2018 онд мөн түүнийг канцлерын суудлаас буух тухай яригдаж байсан ч тэр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Харин хоёрдугаарт, уг бичлэг нь Ангела Меркелийн CDU намын даргын албаа өгч байх үеэр 2018 онд хийгджээ. Үүгээр намынх нь гишүүд тасралтгүй есөн минут алга ташиж, хүндлэл илэрхийлсэн байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button