Нийгмийн

Чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завджээ

Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.

Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11.6 тн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завдсан байна.

,Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button