Нийгмийн

ШӨХТГ-аас үнэт эдлэлийн чанар шалгаж эхэллээ

Хэрэглэгчээс ирүүлсэн “Зоос гоёл" компанийн байранд худалдаалагдаж буй домбо нь хаяг шошгод заасан хэмжээнээсээ зөрүүтэй байна” гэх гомдолд үндэслэн Улсын байцаагчид үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын зорилго нь үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэт металлын сорьц, баталгаажилт нь холбогдох хуулийн хэрэгжилтэд нийцэж, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах юм.

Хяналт шалгалтыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран өнөөдөр (2021.2.4)-өөс эхлэн долоо хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтад “Зоос гоёл” болон бусад үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулдаг бүх аж ахуй эрхлэгчийг хамруулах юм. Хяналт шалгалтын ажил дууссаны дараа дүн, тайланг нэгтгэн мэдээлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-04 22:07

Тэр МӨНГӨН АЯГА НУУД НЬ НИМГЭН ЦААС ШИГ АРАЙ ХЭТЭРХИЙ.ТЭГЖ ОЛСОН МӨНГӨ АМРУУ ДАВДАГ Л М БАЙХ ДАХ!! ЭРГЭЭД БУУХ БУУЛТ НЬ ХАТУУ ДАА!

Зочин
Зочин
2021-02-05 06:01

Мөнгөн аяга нь авах юм байхгүй, цаас л гэсэн үг. Зоос гоёл ч гэсэн аваад удаагүй доторх аяга нь хагарчихсан чинь тоодоггүй юм билээ. Уул нь үе дамжин явдаг үнэт эдлэл нэртэй юмсан.

Зочин
Зочин
2021-02-05 08:16

ter unen shuu

Холбоотой мэдээ

Back to top button