ДЭЛХИЙ

Financial Times: Монгол Улс “Rio Tinto”-той тохиролцон Дубайн гэрээг цуцлахыг эрмэлзэж байна

“Financial Times” сонины сайт дээр Монгол Улсын Засгийн Газар далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахаар “Rio Tinto” компанитай тохиролцохыг эрмэлзэж байгаа хэмээн мэдээлжээ.

Үүнд мэдээлсэнчлэн: Монгол Улсын эрх баригч нам болох МАН болон шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-аас далд уурхайг шинэчлэх шахалт үзүүлж байгаа гэнэ. Гэхдээ Монголын Засгийн Газар нэг талыг барьсан үйлдэл хийж тус улсад ирээдүйд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг эрсдэлд оруулахын оронд “Rio Tinto” компанитай хамтран Дубайн гэрээг цуцалж, сайжруулсан нөхцөл бүхий шинэ тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа юм.

Монголын улс төрд гарч буй өөрчлөлтүүд “Оюу Толгой” гэх мэт стратегийн уурхайн төслүүдэд явуулж буй Засгийн Газрын бодлогод нөлөөлбөл Монгол Улсын зээлжих зэрэглэлд их хэмжээгээр нөлөөлж магадгүй хэмээн “Fitch Ratings” агентлаг мэдээлсэн билээ. Үүний талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хэд хэдэн асуудалтай тулгарсан билээ. Далд уурхай нь “Rio Tinto” компанийн хамгийн чухал төсөл бөгөөд төсөвлөсөн зарцуулалтаас 1.5 тэрбум ам.доллараар хэтэрч бүтээн байгуулалтын ажил хоёр жилээр хоцорч байгаа.

Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын талаар шинэ тохиролцоонд хүрэхийн тулд “Rio Tinto” компанийн ашиг сонирхлын талаар хэлэлцэх хэрэгтэй аж. Тус компани болон Монголын тал хоорондын хэлэлцээрийн ажлыг Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Болд ахлан явуулж байгаа юм. Тэрбээр далд уурхайн бүтээн байгуулалтын тал дээрх Засгийн Газрын байр суурийг ойлгож байгаа хэмээсэн билээ.

“Financial Times” сонин Дубайн гэрээг шинэчлэх асуудал нь ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэх талаар Монголын Засгийн Газраас тодруулахад тайлбар өгөхөөс татгалзсан аж.

Эх сурвалж: Financial Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-09 19:41

Dubain geree gej nertei alban yosni barimt bichig bhgui shu

Элдэв Очир
Элдэв Очир
2021-02-10 17:08

Ухаантай хүн XXI зуунд коммунист намд элсэнэ гэж баймааргүй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button